Эрчүүд гэдэг тун ч сониуч,тогтворгүй хүмүүс.Тиймээс,хэрэв хэн нэгэн эр одоогоор хайртай бүсгүйгээ хуураагүй байгаа бол тэдний харилцаа дөнгөж саяхан эхэлсэн,эсвэл эмэгтэй нь түүний аальгүйтэх гэсэн санаархлыг урьдчилан уншиж сэргийлсний үр дүн гэнэ шүү."Бүсгүйчүүддээ мэдхэд илүүдэхгүй болвуу гэж бодоод уншсан зүйлээ блогтоо оруулхаар шийдлээ".Эрчүүдийн дунд огтхон ч итгэж боломгүй төрөлд багтдаг""НАЙЗУУШКАНУУД"""гэж байдаг гэнэ.Тэдний тухайл бүсгүй минь чамд матъя.""ЗҮГГҮЙ ТАРХИ""-Тэд бүсгүйчүүдтэй харилцахдаа"дүрсгүй хүүгийн дүрд"хувирдаг.Тэдний "ТОМЧУУДЫН ТОГЛООМ"оор наадах хүсэл ,компьютер тоглоомоор наадах хүсэл,эсвэл найз нөхдийнхөө дэргэд өөрийгөө өргөмжилж байгаа нь төлөвшөөгүй жаахан хүүг санагдуулна.Харин эмэгтэйчүүд түүнээс жинхэнэ эрчүүдийн хийдэг ажил,алхмыг шаардхад тэр алиныг нь ч хийж чадахгүй хий дэмий л "baby boy" дүрдээ эргэн орно.Тэр ердөө ч ЭР ХҮН биш нялх хүүхэд шүүдээ.""ОРОЙТСОН БОРОО""-Тэр бол """зугаалж""" амжилгүй гэрэлсэн нэгэн.Анх дажгүй гэж бодсон бүсгүйтэйгээ танилцаал түүнтэйгээ гэрэлчихсэн.Түүнээс хойш тэр зөвхөн ганц бүсгүйтэйл зууралдаж,амьдрал нь нэгэн хэмнэлээр урсжээ.Харин одоо тэр нас ахиж,өөртөө итгэх итгэл нь нэмэгдсээр залуу насандаа мэдрээгүй бүхнээ мэдэрхийг нөхөхийг хүсч байна.Одоо түүнд итэгхэд хэцүү болжээ."""ГАЛААР НААДАГЧ"""Тэд бол эрсдэлтэй алхам хийхээр хэт их тэмүүлэгчид.Энэ төрлийн эрчүүдийн хууралт нь хэргийн газраа баригдах эсэхээ үзэх гэсэн тэмүүлэл юм.Тэр эхнэрийнхээ дүүтэй юмуу хамгийн сайн найзынхаа эхнэртэй учир ургуулхаас ч сийхгүй.Хориотой маш нууцлаг алхам хийж байгаадаа таашаал авдаг гэнэ.""ЭРХ ЧӨЛӨӨТ ШУВУУХАЙ""Эр хүнийг БУРХАН,ХААН гэж тэд боддог.Тиймээс бүсгүйчүүдээс ямар ч хамааралгүй байх ёстой гэдэгтээ итэгдэг.Эхнэрээ өөрийнхөө хувийн өмч гэж үздэг.Тэр хэзээ ч өөрийнхөө хийсэн нууцлаг хуурмаг харилцаагаа нуулгүй олны өмнө дэлгэж,үүнийгээ эр хүний алхам гэж нэрэлхээс ч буцахгүй.Түүнд ичнэ санаа зовно гэсэн ойлголт гэж үгүй.""ТООЦООТОЙ ЭР""Гэр бүлийн амьдрал гэдэг бол түүний хувьд сэтгэл татах зүйл огт биш болжээ.Таашаал тачаал гэгч нь тэдний гэр бүлээс аль хэдийнээ холдон одсон бөгөөд хэзээ ч хайртай байж үзээгүй мэт санагдах эхнэрээсээ тэр салах тухай бодолхийлэх нь бий.Гэвч хэрвээ гэр бүлээ цуцлуулах санаачлагыг гаргавал эхнэр нь ирээдүйд түүнээс салж өхгүй зовоохыг тэр нарийн тооцоолж мэдэрдэг гэнэ.Гэхдээ тэр нууц амрагтай болж хүүхнүүд эргүүлхийгээ өөрийнх нь эрхийн асуудал гэж үзнэ.Учир нь тэр нуран унаж буй амьдралаа гэр бүлээ үүрч яваа ядарсан хүний дүрээр ЗАДАРЧ яваа нэгэн аж...үргэлжлэл бий